
Архангай аймагт Канад улсын “Каталист Плас” байгууллага Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч манлайлал /i-LEAD/ төсөл” хэрэгжихээр боллоо.
Төслийн хүрээнд:
1- Тэгш хүртээмжтэй төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэх
2- Жендерийн хариуцлагатай төсөвлөлт хэрэгжүүлэх
3- Төрийн байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэх юм.
Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон Каталист Плас байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс нар гарын үсэг зурлаа.
Мөн аймаг, сумдын төрийн албан хаагчдад Төрийн цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ТАХ-д зориулсан Богино хугацааны төлөвлөлт, Цахим Архангай хөтөлбөрийн талаарх мэдээлэл, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байна.






Холбоотой мэдээ
-
6 цаг 39 мин
-
6 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 12 мин
-
2025-06-15
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Уржигдар 08 цаг 04 мин
-
Уржигдар 08 цаг 10 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин