
Шинэ Засгийн газар арай гэж бүрэлдэн тогтож, худалч, хулгайч гишүүд нь САЙД БОЛОХ гэж чичэрсээр сайд болов. Өмнө нь хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох нь гэж нийтлэл бичиж байсны дагуу үнэхээр л ХОЁРДУГААР ЭЭЛЖНИЙХЭН Засгийн газарт багтав.
Г.ЗАНДАНШАТАРЫН тэргүүлсэн Засгийн газрыг “ӨЛӨН ЗАСГИЙН ГАЗАР” гэж шүүмжлэгчид тодорхойлжээ. Учир юу гэхээр боломж л олдвол МӨНГӨ ХУЛГАЙЛЧИХ ГЭЭД байдаг “өлөн” гишүүдээс бүрдсэн учраас тэр аж. УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖИЙН тодорхойлсноор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон Г.ДАМДИННЯМЫГ “33 тэрбумыг хулгайлсан” гэж байв.
Хөгжлийн банкыг удирдаж байсан Г.АМАРТҮВШИНТЭЙ УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ нар үгсэн хуйвалдаж 33 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татагдан шалгагдаж байсан юм. Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болоод байгаа. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна. Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ. Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.
Ийм хулгайг л ХУЛГАЙ ГЭСЭН байх, Б.ПҮРЭВДОРЖ гишүүн. Ийм хулгай хийснийг нь мэдсэн учраас л ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “хулгай битгий хийгээрэй” гэж аминчилж захисан байх...
Мордохын хазгай гэгчээр УЛАЙРАН БАЙЖ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙГ УНАГАСАН Г.Дамдинням тэргүүтний хүсэл биелэсэн ч мань эр АЛБАН ТУШААЛАА АЛДААТАЙ БИЧИЖ түмний шившиг боллоо.






Холбоотой мэдээ
-
4 цаг 53 мин
-
Өчигдөр 21 цаг 58 мин
-
Өчигдөр 21 цаг 55 мин
-
Өчигдөр 21 цаг 52 мин
-
Өчигдөр 21 цаг 51 мин
-
Өчигдөр 21 цаг 49 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 30 мин
-
2025-06-15
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
Өчигдөр 21 цаг 55 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 12 мин