
Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаш даргын Тамгын газар, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж хэлсэн үгэндээ цаашид орон нутаг бонд гаргах замаар эх үүсвэр татах талаар болон хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг орон нутагт сурталчлах хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсныг онцлов.
Өдөрлөгөөр иргэдэд шинэ тутам хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлийн ойлголт, иргэдийн хөрөнгөө өсгөх боломжуудын талаар болон Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг эргэлтэд оруулах, хувьцааны данс нээх, шилжүүлэх, аж ахуй эрхлэгч нар хэрхэн хөрөнгө босгох, бонд хувьцаа гаргах талаар 150 гаруй иргэд, аж ахуйн нэгжид сургалт мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг орон нутагт ирж үзүүлсэн юм.






-
5 цаг 1 мин
-
23 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 52 мин