Д.Энхтуяа гишүүн гавьяат тамирчин, гүйгч Ц.РАДНАА гуайд ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 29 мин

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлж эхэлснийг тодотгосон бөгөөд ахмад настанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Ц.Раднаа 2025 оны тавдугаар сард Тайваньд болсон ахмадын олимп буюу “World Masters Games”-д оролцож хөнгөн атлетикийн төрлөөс гүйлтийн төрөлд таван алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1500 метрийн зайд түрүүлжээ.

Өдгөө 91 настай тэрбээр олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход зардлын хувьд хүндрэл учирдаг хэмээсэн. Түүний хувьд 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж,  уралдаан, тэмцээнд оролцож байжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.