
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.25) Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг дарга С.Бямбацогт нар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барив.
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэлмэдээллийн газраас мэдээлэв.






Холбоотой мэдээ
-
17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин