Төрөөс 2025 онд 8702 иргэнд 961,6 ГА ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 36 мин

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.06.25)-ийн хуралдаанаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг хэлэлцэн баталлаа. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталсан. Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтад нэмж тусгасан бөгөөд улсын хэмжээнд нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх боломж бүрдэж байна.

Тус тогтоол гарснаас хойш Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумд 2025 оны газар зохион байгуулалтын үндсэн төлөвлөгөөгөө батлуулсан бол нийслэл болон түүний 3 дүүрэг, 19 аймгийн 86 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулсан.

Ийнхүү тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан байршлууд болон холбогдох яамдаас ирүүлсэн саналыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусгасан болно.

Цаашид газар олгох үйл ажиллагааны шат дамжлагыг бууруулж, иргэдэд газар олгох асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх үүднээс улсын хэмжээнд эзэзмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг Засгийн газраас тогтоохдоо газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд зөвшөөрөгдөх байршлыг ерөнхийд нь тогтоож уг зөвшөөрөгдсөн хүрээнд нийслэл, орон нутгаас иргэн, хуулийн этгээдэд олгох газраа шийдвэрлэдэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарсайхан (66.181.160.125) 2025-06-26 09:48:29
Талархаж б.а газар авмаар л б.а