Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 33 мин

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв”-д  нэгтгэлээ.  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ ” Монгол Улсын Ерөнхий сайд бодлого, зорилтоо тодорхойлохдоо үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах замаар төрийн өмчийн реформ хийнэ гэж зарласан. Энэ хүрээнд бид холбогдох яамд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн ийм шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн компаниудын чиг үүргийн давхардал арилна, үр ашиг дээшилнэ, орон тоо хэмнэгдэж, зардал буурна” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (66.181.184.182) 2025-06-26 11:29:02
Тэтгэврийн өвгөн Ц.Цэнгэл гэх англи хэлтэй хүнээ одоо болиоч. Тэгээд хэмнэлт гээд байх юм. Яасан идэж ууж ханаж цаддаггүй шунал вэ. Дархан -Сэлэнгийн цахилгаан түгээхийг хувьчилж авсан хүн дээ. Баяжих мөнгөтэй байх тусам шунал. Одоо болно бараг 70 хүрсэн өвгөн үр ачаа тойрсон шиг амраач . Мөнгөө авсандаа аваад орох биш дээ .