Сайн туршлагаа хуваалцах “Talent сonnect” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-02-19

Голомт банк Нээлттэй банк стратегийн хүрээнд  хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ бусадтай хуваалцах зорилготой “Talent connect” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтад жижиг, дунд бизнес эрхлэгч байгууллагуудын Хүний нөөцийн мэргэжилтэн, менежрүүдийг хамруулж, хүний нөөцийн салбарын 2025 оны чиг хандлага, корпорэйт байгууллагын соёлын тухай туршлагаа хуваалцлаа.

“Talent Connect” арга хэмжээний хүрээнд тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, цаашдын өсөлт, хөгжлийн үндэс болсон ажиллах хүчний чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.  Салбар, салбарын сүүлийн үеийн чиг хандлага, сайн туршлагаа хуваалцах энэхүү арга хэмжээний дараагийн уулзалт “Мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.