Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга Э.Ж. Байсаловтой албан уулзалт хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 53 мин

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын V хуралдааны хүрээнд Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга Э.Ж. Байсаловтой албан уулзалт хийлээ.

✔️Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүнг дүгнэн хэлэлцэж, өмнөх хуралдааны үеэр гарсан шийдвэр, санал, тохиролцооны хэрэгжилтийг гүнзгий авч үзлээ. Түүнчлэн V хуралдааны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй, бодитой болгох чиглэлээр санал солилцов.

✔️Талууд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд, үр дүнтэй түншлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Хоёр талын стратегийн харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө харилцан итгэлцэл, бодит үр дүнд суурилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзлээ дахин нотоллоо.

✔️Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, иргэдийн амьдралд шууд хүрэх бодит үр дүн авчрахыг зорин ажиллаж буйгаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.