Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" арга хэмжээнд 714 харваач цэц мэргэнээ сорьж, үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо.
Эрэгтэй харваачдаас:
- Тэргүүн байранд Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр;
- Дэд байранд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Амартайван;
- Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн, спортын мастер Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ;
- Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Цэгмэдийн Ганхуяг;
- Тавдугаар байранд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мэргэн Сэнгийн Сүрэнжав;
- Зургаадугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Спортын дэд мастер Жаргалсайханы Энхсаруул;
- Долоодугаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Түдэвжамцийн Эрболд;
- Наймдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Баасанжавын Загдзүсэм;
- Есдүгээр байранд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, спортын мастер Балжиннямын Батсайхан;
- Аравдугаар байранд Багануур дүүргийн уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Жаргалсайханы Содномпил тус тус шалгарлаа.
Эмэгтэй харваачдаас
- Тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн Мөнхзул;
- Дэд байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Гоц харваач Оюунжавын Чинзүрх;
- Гутгаар байранд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа;
- Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагвын Базаррагчаа;
- Тавдугаар байранд Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Дарханцогтын Ариундарь;
- Зургаадугаар байранд Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн онч харваач Наваантуяагийн Банзрагч;
- Долоодугаар байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн онч харваач, спортын мастер Жамбалцэрэнгийн Нарангарав;
- Наймдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам;
- Есдүгээр байранд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн Одсайхан;
- Аравдугаар байранд Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Гоц харваач Хэвэлхүүгийн Одсүрэн тус тус тодорсон юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 15 мин