
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.ДАВААСҮРЭН Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр орон нутагт ажиллах томилолтоо“Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд бяслагийн үйлдвэр нээлтэд оролцжээ. Хөвсгөл нутгийн брэнд бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна. Нутгийн малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, чанартай хүнс нийлүүлэх зорилготой энэ үйлдвэр өнөөдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ! Барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Golden progress ХХК” хамт олонд талархал илэрхийлье гэжээ.
2025 оны улсын төсвийг хэлэлцэж байхад нэр бүхий гишүүд БЯСЛАГНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ БУРУУ хэмээн үзэж, төсвийг нь хасуулъя гэж байв. Түүний хариуд Ц.ДАВААСҮРЭН гишүүн "Би хөдөөгийн малчдын малын сүү, цагаан идээг ҮНЭД ХҮРГЭЖ, ХЯТАДУУДАД ЗАРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ." хэмээж байсан юм.






Холбоотой мэдээ
-
3 цаг 9 мин