ДГ: Замбуутивийн эгшиглэн НОМ, ДУУНЫ ЦОМГИЙН НЭЭЛТ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 14 мин

Дундговь аймгийн утга зохиолын “Замбуутив” нэгдлийн 75 жилийн түүхт ой нь энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Замбуутивийн эгшиглэн” ном, дууны цомгийн нээлтийн ажиллагааг энэ сарын 29-нд Г.Чагдаржавын төв талбайд зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, утга зохиолын салбарын хамт олонд баяр хүргэсэн юм. Мөн "Замбуутивийн эгшиглэн" ном, дууны цомог хэвлэх зардалд дэмжлэг үзүүлсэн байна.

Цомгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн, Болор цомын эзэн зохиолч яруул найрагч Д.Төрбат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн, С.Буяннэмэх болон “Алтан өд”-ийн шагналт зохиолч Д.Цэнджав, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч А.Лхагва, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Алтан өд”-ийн эзэн Ц.Түмэнбаяр, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор яруул найрагч П.Нямлхагва, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ойдовын Гончигсүрэн, “Замбуутив” нэгдлийн тэргүүн Э.Гантулга, Яруу найрагч А.Сүглэгмаа нар оролцож, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барив.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.