ОЙ, ХЭЭРИЙН 5 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан 3 ойн түймрийг бүрэн унтраасан. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө болон Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан нийт 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 529 алба хаагч, 46 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 13 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 227 хүн, 39 автомашинтай, нийт 779 хүн, 88 автомашинтай ажиллаж байна.
Холбоотой мэдээ
-
20 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин