Сонирхогчдын боксын шигшээ багийнхан ДЭЛХИЙН ЦОМД оролцохоор МОРДЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 45 мин

Сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээнд  эх орноо төлөөлж оролцохоор монголын баг тамирчид Казахстан улсын Астана хотыг зорилоо. Тодруулбал, тус тэмцээн зургадугаар сарын 30-аас долоодугаар сарын 6-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 30 орны 400 гаруй тамирчид өрсөлдөх юм.

Уг тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид тулалдахаар хилийн дээс давлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д Э.Төгсбилэг, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар оролцоно.

Энэхүү тэмцээн нь жилд дөрвөн удаа зохиогддог уламжлалтай бөгөөд эхнийх нь Бразил улсад зохион байгуулагдсан бол, дараагийн тэмцээн нь Польш улсад зохион байгуулагдсан юм. Дэлхийн цомоос баг тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж эх орондоо ирсэн. Харин удаах тэмцээн Энэтхэг улсад ирэх арваннэгдүгээр сард болох төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.