Ч.ТӨГСДЭЛГЭР: Хууль зөрчиж АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДООГҮЙ гэдгийг ХАРУИЦЛАГАТАЙГААР мэдэгдье
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 38 мин

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар АТГ-аас шалгаж байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Тэрбээр энэ мэдээлэлтэй холбогдуулан цахим хуудсаараа хариу тайлбар өгчээ.

Тайлбарт, Хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Хариуцлага хүлээж ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй залуучуудыг харлуулах мэдээ их явж байна. Нийслэлд баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг.  Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг.  Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж,  дуртай газраа хашаалчихдаг.

Тэдний дунд томоохон компаниуд ч бий. Эдгээр зөрчлийг арилгахын төлөө бид шат дараатай арга хэмжээ авч байна. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэх асуудал гарч байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй.

Миний бие ажил авснаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна.  Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм мэдээллийг түгээхээ зогсоохыг хүсье гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.