Гишүүн асан М.БИЛЭГТИЙН барьсан эмнэлгийн барилгад ХСҮТ-ийнхэн ТҮР ҮЙЛ АЖИЛЛАГАА явуулна. Учир нь Хавдрын төв эмнэлэг энэ зун БҮРЭН ЗАСВАР хийлгэж байгаа тул ийнхүү шйидвэр гаргаж "ЭНЭР МЕД" ХХК-ийн хөрөнгө оруулагч М.БИЛЭГТИЙН санаачлан бариулсан 10,000мкв барилгад шилжин орсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.БИЛЭГТТЭЙ холбогдож тодруулахад "Өмнөх түрээслэгч байгууллагаас би түрээсийн төлбөрөө одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй. Гэрээгээ дуусгаад гаргах гэхээр арга саам хийгээд удаад байсан. Гэтэл олон мянган хавдартай иргэнд эмнэлгийн тусламж үзүүлдэг ХСҮТ-ийн төв барилгад их засвал хийхээр болж, өвчиндөө шаналж байгаа олон мянган хүний эмчилгээ тасалдах эрсдэл үүссэн тул 2025 оны 06 сарын 10-с эхлэн ХСҮТ-ийн алба хаагчид манай барилгад шилжин ажиллахаар болсон нь энэ. Одоо бараг бүгд шилжээд орчихсон байх. Угаас энэ барилгыг барьсан зорилго нь хавдрын эмнэлэг л болгох байсан" гэв.
Холбоотой мэдээ
-
20 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин