
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг “Ойн нөөц баялаг ба эх дэлхийн тогтвортой байдал” уриан дор сэрүүн бүсийн шилмүүст ойн гол төлөөлөл болох хушин ойн төлөв байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологи-эдийн засгийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, тархалт, нөхөн төлжилтийн өнөөгийн байдал, дагалт баялаг ашиглалт, хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэлэлцэх, хуш мод үржүүлгийн технологи, нөхөн сэргээлтийн шинэлэг арга, ногоон инноваци, байгалийн хаягдалд тулгуурласан нано-био технологи ашиглан байгаль орчны бохирдлыг бууруулах боломжуудыг судлаач, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дунд хэлэлцүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурал яг одоо Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв-д зохион байгуулагдаж байна. Хуралд цахимаар оролцохыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү.






Холбоотой мэдээ
-
2025-06-30