12 настай И.ЦЭЛМҮҮН өсвөрийн шатарчдын "ДЭЛХИЙН ЦОМ"-ын тэмцээнээс ХҮРЭЛ МДЕЛЬ хүртжээ

Гүрж Улсын Батуми хотод зургаадугаар сарын 22-оос долоодугаар сарын 2-ны хооронд зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртсэн ба түүний дасгалжуулагчаар Э.Энхнар ажилласан байна.
Ингэснээр И.Цэлмүүн охин Шатрын спортын Дэлхийн цомын тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр Монгол Улсын 4 удаагийн аварга шатарчин юм. 12 хүртэл насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-06-30