ЦАХИМ ХАЛДЛАГА, ЗАЛИЛАНД өртөж хохирсон 315 иргэний 5,7 тэрбум төгрөгийг НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 24 мин

АБГББХ-ны өнөөдрийн /2025.07.07/ хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэн, гарын үсэг зураг эрхийг Засгийн газарт өгөхийг зөвшөөрөв. Мөн Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг сонсож, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулав. Монгол Улсад илэрсэн кибер хадлага зөрчлийг 2025 оны 2 дугаар улирлын байдлаар авч үзвэл 39 төрлийн 113,797 хаягаас 1,084,715 тохиолдол бүртгэгдсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэст 2025 он гарснаас 1231 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд нийт 10,770,102,423 төгрөгийн хохирол учирснаас 6,577,045,659 төгрөгийг битүүмжилсэн. Хохирол нөхөн төлүүлэлт 315 иргэн 5,712,044,512 төгрөгийг төлүүлж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 10,643 хаягийг хаасан байна.

Монгол Улс кибер аюулгүй байдлын бодлого болон стратегийн чиглэлээр 23 зөвлөмж, Кибер аюулгүй байдлын соёл болон нийгмийн чиглэлээр 19 зөвлөмж, Кибер аюулгүй байдлын мэдлэг болон чадамж бий болгох чиглэлээр 25 зөвлөмж, Чадавх бэхжүүлэх чиглэлээр 18 зөвлөмж, Стандарт болон технологийн чиглэлээр 36 зөвлөмж нийт 121 зөвлөмж гаргажээ.

Цахим халдлага, залилангийн гэмт хэргийг “иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу мөрдөгчийн саналыг прокурорт мэдэгдэж, прокурор хүчинтэйд тооцон хязгаарлалт тогтоож, иргэнд хохирлыг нөхөн төлүүлэх” үе шатаар шийдвэрлэж байна.

Хуралдааны сүүлийн асуудлаар Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Анарыг томилохыг дэмжив.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.