Г.ЗАНДАНШАТАР: Ойрын 10 жилд ЭДИЙН ЗАСГАА ХОЁР ДАХИН ӨСГӨНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 54 мин

Монголын Эдийн Засгийн форум-2025 "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал гадаад, дотоодын 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл форумд оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар онцоллоо. “Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж бид өөрсдийгөө биш, хөрөнгө оруулагчид хэлдэг болсон тэр цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэлээ.

Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцлон анхаарч, цахим үндэстэн болохыг зорино.

Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т багтдаг улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийлэв. 

Монголын эдийн засгийн форум-2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсад итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын хүчирхэг оюун санаа эргэн сэргэсэн байхыг бид мэдэрч байна.

Ард иргэд амьдрал сайжрах бодит үр дүнг, олон улсын байгууллагууд тогтвортой, нээлттэй, санхүүгийн сахилга баттай төрийн бодлогыг, хөрөнгө оруулагчид урьдчилан төлөвлөж болохуйц хариуцлагатай, нээлттэй, ил тод, тогтвортой орчныг хүсэж байна.

Ойрын 10 жилд бид,

Эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өсгөх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүлж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.