Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 50 мин

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж буй. Өнөөдрийн байдлаар  барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг 36х36 хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд дууссан бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Байгаль алтай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.