Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 13 мин

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, "Нийслэлийн Төр захиргааны авто бааз" УТҮГ-ын үүсэн байгуулгагдсаны 51 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр үйлчилгээний салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 5 албан хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцны эрхээр шагнаж, урамшууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ямрамзын Эрдэнэцэцэг, Баасанжавын Юра, Вандангийн Жанчив нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Готовын Баатарыг Алтангадас одонгоор, Баяртын Батхуягийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.