Даланзадгад сумын ундны усны 2-р эх үүсвэр байгуулах ажлыг гүйцэтгэж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-06-01
Даланзадгад сумын Ундны усны 2-р эх үүсвэр байгуулах ажлын зураг, төслийг боловсруулан шугам сүлжээний угсралтын ажлыг 2023 оноос эхлэн үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Гурвансайхан хорооллын ус хангамжийн гол шугам шинээр байгуулах, Нисэх, Хавцгайт, Төгөл, Баруунсайхан гэр хорооллын одоогийн шугам сүлжээний ус хангамжийг нэмэгдүүлэх салбар шугам гэх мэт нийт 25.6 км шугам сүлжээ, эх үүсвэрийн 4 худаг, 3х1000м3 хүчин чадал бүхий усан сан, 16 ус түгээх байр энэ онд бүрэн хийгдэж дуусна. Ус хангамжийн гол шугамтай уялдуулан салбар шугам сүлжээг хийж гүйцэтгэснээр 2026 оноос эхлэн айл өрхүүд холбогдох боломж бүрдэх юм
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.