Өмнөговь аймгийн Засаг дарга Н.ЭНХБАТ "Малын гавьяат эмч" С.НАРАНБАТЫГ хүлээн авч уулзлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-06-04
Аймгийн Засаг дарга Н.Энхбат Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол улсын "Малын гавьяат эмч" Содномын Наранбатыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Малын гавьяат эмч Содномын Наранбат нь 1952 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн. 1974 онд ХАА-н Дээд сургуулийн мал эмнэлгийн сургуульд малын их эмчийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын гараагаа эхэлж, 1985 онд Хил хамгаалах байгууллага, хилийн отрядын анхны малын их эмчээр томилогдож, тасралтгүй хил хамгаалах албанд 40 гаруй жил ажилласан малын их эмч, бэлтгэл дэд хурандаа билээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.