Даланзадгад хотын багш нарын 200 орчим төлөөлөлтэй “Боловсролын шинэчлэл” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-06-09
Өнөөдөр УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р. Сэддоржийн санаачилгаар Даланзадгад хотын багш нарын 200 орчим төлөөлөлтэй “Боловсролын шинэчлэл” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н. Энхбат, аймгийн БГ-ын дарга Д.Баасанхүү нар оролцож аймаг орон нутгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын бодлого, хэрэгжилт, гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүдийн ажлын албанаас багш нарын санал, хүсэлтийг сонсож, санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтанд оролцсон багш нар багшийн нийгмийн асуудал, багшийн ажлын үнэлгээ, сургалтын чанарын шинэчлэл, эцэг эхчүүдийн оролцоог хангах бодлого боловсруулах, багшийн хөгжлийн асуудлыг шинэ шатанд гаргах зэрэг олон чухал асуудлаар саналаа солилцсон байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.