Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 55 мин

Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар ачиж тээвэрлэлээ. Нийт 70,2 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгалаа. Аялал зугаалгын үед байгаль дэлхийдээ хог хаяхгүй байхыг уриалж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.