
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Д.Амарбаясгалан, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын хуульчдын холбоо нь 6000 гаруй хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн байгууллага бөгөөд төрийн байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж ажилладаг.
Хүн амын тоо өндөр Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн дүүргүүдээс анхдагч болж хамтын ажиллагаа эхлүүлж буйг Монголын хуульчдын холбооны төлөөлөл онцлон дурдаад, ялангуяа алслагдсан бүсийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө, тусламж, мэдээлэл өгч, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийлж байв.






-
11 цаг 0 мин
-
12 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 14 цаг 12 мин
-
Өчигдөр 13 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин