СХД-ийн ИТХ-ын Засаглал, хууль, эрх зүйн хурлын хорооны төлөөлөгчид Цэргийн штаб зэрэг харьяа хэлтсүүдэд ажиллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-10

ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЪЯА ХЭЛТЭС, АЛБА, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Засаглал, хууль, эрх зүйн хурлын хорооны Төлөөлөгчид Цэргийн штаб, Архивын тасаг, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Цэргийн штабын хувьд цэргийн алба хааж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулан, дүүргийн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамруулж дууссан байна. Мөн цэргийн дүйцүүлэх алба, бүртгэлийн хураамжаа хугацаандаа төлсөн иргэнд тодорхой хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэдгийг сануулсан юм. Цаашлаад цэргийн алба хаагчдын ёс зүйн зөрчлийг багасгах чиглэлээр дүүргийн 26 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, сургалтыг зохион байгуулжээ.

Мөн Архивын тасгийн хувьд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг архивын улсын үзлэг болж буй тул бэлтгэл ханган, хороодын зохион байгуулагч нарыг сургалтад хамруулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын төвлөрөл ихтэй тул хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг анхааралдаа авах шаардлагатайг хэлж байв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.