
“ӨНӨР БҮС”-ИЙН ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БУЙ БАЙРШЛУУДАД АЖИЛЛАВ Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оныг ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ ЖИЛ болгосны хүрээнд “Өнөр” бүсийн ажлын хэсэг өнөөдөр /2025.06.06/ Сонгинохайрхан дүүргийн 14, 17 дугаар хороонд ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, “Тольт” сургууль уруу орох орц гарцыг өргөтгөх талаар иргэдээс ирсэн хүсэлт, шаардлагын дагуу ажлын хэсэг газар дээр нь ажиллав. Тус байршил дахь Ерөнхий боловсролын “Тольт” сургуулийн эзэмшлийн контейнер нь орчны зориулалтыг өөрчилж, бохирдол үүсэх нөхцөл болж, хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгааг ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцав. Мөн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 101-р цэцэрлэгийн хойд талд задгай гараашийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь нийтийн эзэмшлийн явган хүний зам уруу түрж хашаагаа татсан, орчиндоо химийн бодисын бохирдол үүсгэж, орон сууцны хороолол дахь иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг алдагдуулж байгааг шалгаж, зөрчлийг арилгуулахаар шийдвэрлэлээ.
Өнөр бүсийн ажлын хэсгийн хувьд 14 дүгээр хорооны 12 дугаар байрны зүүн талд 4 метр төмөр хашаа, 14 байрны хойно 18мк тоосгон гарааш, 16 дугаар хорооны 25 дугаар байрны зүүн хойд талд 45 метр төмөр хашаа, 27 дугаар байрны урд талын 48 модон байшин, 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун хойно 12мк өргөтгөл, 45 дугаар байрны хойно 35мк гарааш, контейнер зэргийг чөлөөлөөд байна.
Энэ нь гал түймэр, гамшиг эрсдэлээс сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг зориулалтын дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах чухал ач холбогдолтой юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга Ч.Энххорол
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Х.Эрдэнэтуяа
14 дүгээр хорооны Засаг дарга Г.Отгонзул
15 дугаар хорооны Засаг дарга Р.Оюун-Отгон
17 дугаар хорооны Засаг дарга Т.Өлзий-Орших
43 дугаар хорооны Засаг дарга Л.Батдорж
Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Э.Урансүх
Дүүргийн ГЗБА-ны мэргэжилтэн Н.Соёл-Эрдэнэ
Дүүргийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Д.Билгүүн
ДүүргийнЗЦХ-ийн зохицуулагч А.Чинзориг нар ажиллалаа.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
2025-08-04
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
2025-08-04
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
2025-08-01