
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Д.Амарбаясгалан, Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамханд нар Бүгд Найрамдах Польш улсын “Ягеллон” Их сургуулийн Хүний нөөц болон санхүүгийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал, доктор профессор Жоанна Залевска Галош, “Вистула” Санхүү, Бизнесийн Их Сургуулийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Радослав Лоло нартай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Тус уулзалт нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоогийн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Збигнев Бойкотой боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллах чиглэлээр дөрөвдүгээр сард хийсэн албан уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан “Боловсрол” төслийг хэрэгжүүлэх, орон нутгийн баримталж байгаа бодлого шийдвэрийг бодит ажил болгох зорилготой тус уулзалтад дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагууд оролцож, багш, сурагч солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, төрийн албан хаагчийн богино хугацааны сургалт, хамтын ажиллагааны чиглэлээр харилцаа тогтоох санал илэрхийлж оролцов.
Уулзалтын үеэр Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг угтан “МОНГОЛ УЛСАД БАРИМТЛАХ ЕВРОПЫН ХОЛБОО болон ПОЛЬШ УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж “Их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүгээр дамжуулан боловсрол, харилцаа холбоог нэмэгдүүлэх нь”, “Европ дахь дээд боловсролын орон зай” зэрэг сэдэвт илтгэлүүдийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
2025-08-04
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
2025-08-04
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
2025-08-01