
Суралцагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах, мөн гадаад дотоодын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэх зорилготой “Сонгинохайрхан боловсрол-2025” арга хэмжээний нээлтэд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо оролцож, ЕБС-ын төгсөх ангийн хүүхдүүдтэй уулзан, амжилт хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн 26 сургуулийн төлөөлөл 760 гаруй хүүхэд багачууд оролцож, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Их засаг Чингис соосэ” ОУХС, Шинэ анагаах ухааны их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол-Солонгос политехникийн коллеж, “Guren academy” инновацын сургууль, “United Education” боловсролын төв зэрэг 17 их дээд сургууль, боловсролын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулан, хүүхэд багачуудад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
“СОНГИНОХАЙРХАН БОЛОВСРОЛ – 2025” АРГА ХЭМЖЭЭ өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
2025-08-04
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 03 мин
-
2025-08-04
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
2025-08-01