
БАРУУН ТУРУУН БОЛОН ЭМЭЭЛТ ТОВЧООНЫ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цаг үеийн асуудлуудаар хуралдлаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруун туруун болон Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг хурлын үеэр хэлэлцлээ. Учир нь дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын болон хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслүүд шалган нэвтрүүлэх пост буюу товчоогоор нэвтрэхгүй зөрчил багагүй бүртгэгдэж байгаа аж.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо тээврийн хэрэгслүүд товчоогоор тойрч “хулгайн” замаар нэвтэрч байгаа нь хууль бус бараа материал Улаанбаатар хотруу нэвтрүүлэх, цаашлаад хүн малын гоц халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулж холбогдох албаныханд хяналтаа сайжруулахыг даалгалаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс товчоодын хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллахаар тогтлоо.
Мөн түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн тоо өндөр хороодод газар дээр нь ажиллаж хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-04
-
2025-08-01
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
2025-07-31
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
2025-07-31
-
2025-08-04