
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо олон улсын Улаан загалмайн өдрийг тохиолдуулан Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид төлөвлөсөн үйл хэргийн талаар халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтанд Засаг даргын орлогч Д.Хосбаяр мөн оролцлоо.
Дэлхий даяар 1948 оноос эхлэн 5 дугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах мөн Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулдаг юм. Энэ жил тус өдрийг “Энэрэнгүй үйлсийн талд” уриатайгаар орон даяар тэмдэглэж, Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийтийн дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчилж буй.
Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмайн хороо, 250 гаруй сайн дурын идэвхтнүүд, төслийн коүч нартаа хүмүүнлэгийн үйлсэд нь өндөр амжилт хүсье!






Холбоотой мэдээ
-
16 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-04
-
2025-08-01
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
2025-07-31
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
2025-07-31
-
2025-08-04