
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо өнөөдөр /2025.05.01/ замын цагдаагийн хэлстийн алба хаагчидтай уулзалт хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хувьд дүүргийн 43 хороог хамран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд батлагдсан 54 орон тоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулан ажиллаж байна. Эхний улирлын байдлаар зам тээврийн 576 осол бүртгэгдсэн бол жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан 489 осол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 76 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Хурлын дарга Б.Золбоо энэ сард хоёр томоохон хэмжээний авто замын бүтээн байгуулалтын ажил эхлэх учраас иргэдэд мэдээлэл өгөх, түр замуудыг нээх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг хэллээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн өнөр хорооллын гудамж буюу нэгдүгээр хорооллын арын 2.8 км авто зам, үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу дүүргийн татварын хэлтсээс баянхошууны тойрог хүртэлх 5.6 км авто замуудыг тус тус иж бүрэн шинэчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн хэлстийн алба хаагчдын ачаалал ихсэх, авто зам хаасан үед иргэдийн бухимдал, түгжрэл үүсэх асуудал тулгарах учраас бэлэн байдлаа хангаж ажиллахыг захилаа.
2025 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн замын цагдаагийн хэлтсийн байрыг иж бүрэн засварлах төсвийг баталсан бөгөөд алба хаагчдын ажлын орчин нөхцлийг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэх юм. Мөн иргэдтэй өдөр тутамдаа харилцаж байгаа замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид харилцаа хандлага дээрээ анхаарах, аль болох иргэдэд чирэгдэлгүй осол гэмтлээс сэргийлэх мэдээллээ өгч ажиллах шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо.






-
13 цаг 8 мин
-
15 цаг 8 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
2025-07-31
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-07-31