
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо өнөөдөр /2025.04.28/ дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллалаа.
Тус хэлтэс нь дүүргийн нийт 13 хороог хариуцан ажилладаг бөгөөд хүн амын нягтаршил ихтэй бүс юм. Он гарсаар гэмт хэрэг зөрчлийн нийт 10324 дуудлага мэдээллийг хүлээн авч ажилсан бөгөөд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайн гэмт хэргийн дуудлага мэдээлэл зонхилон бүртгэгдэж байна.
Цагдаагийн хоёрдугаар хэлстийн хувьд “Эмзэг цэг-37” тусгай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа танилцуулж цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллээ өглөө. Хурлын даргын зүгээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдэж байгаа 24,37,6-р хорооны онцлог болоод гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг тодруулан цаашид холбогдох албаныхантай хамтран газар дээр нь ажиллах шаардлагатайг онцоллоо.
Хурлын даргын зүгээс өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ их байгааг онцлоод энэ төрлийн гэмт хэрэгт анхаарлаа хандуулан ажиллах нэн шаардлагатай гэдгийг онцгойлон анхаарууллаа.






-
13 цаг 12 мин
-
15 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
2025-07-31
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-07-31