
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах, сургалт, мэдээлэл хүргэх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо, дүүргийн цагдаагийн газрын дарга Г.Байдраг нар оролцлоо. Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх талаар хүүхдүүдтэй нээлттэй ярилцлага өрнүүллээ. 32 сургуулийн 100 гаруй өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож сайн дурын үйл ажиллагаа явуулах юм.






-
13 цаг 6 мин
-
15 цаг 6 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
2025-07-31
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-07-31