
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаныхан өнөөдөр /2025.04.07/ “Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр орсон юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 260 мкв тутамд 1 худаг оногдож байгаа бол 6 мкв тутамд 1 нүхэн жорлон байна гэх тооцоо судалгаа гарсан байна. Тиймээс нүхэн жорлонгийн тоог багасгах шаардлага зайлшгүй үүсээд байгааг сургалтын үеэр дурдлаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд 2024-2028 онд 20.000 айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж буй.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нуур, цөөрөм, булаг шанд нэлээдгүй байдаг бөгөөд Бумбатын рашаан, Гүнжийн нүдэн нуур орчмын хамгаалалтын бүсийн асуудлыг хөндөж ярилцлаа.






-
13 цаг 8 мин
-
15 цаг 8 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
2025-07-31
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-07-31