Дархан аварга Н.Батсуурьт ГАВЬЯАТ ТАМИРЧИН, С.Жавхланд АРДЫН ЖҮЖИГЧИН цол олгож, Увс аймгийг СҮХБААТАРЫН ОДОНГООР шагналаа

Өнөө жил Увс аймгийн түүхт 100 жилийн ой тохиож буй. Их ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ тус аймагт айлчилж, иргэд хөдөлмөрчидтэй уулзахын сацуу төрийн одон медаль гардууллаа.
Тухайлбал, Самбо, жудо бөхийн ОУХМ, Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн 10 дахь дархан аварга Намсрайжавын Батсуурийг Монгол Улсын гавяьат тамирчин цолоор, нийтийн дууны ноён оргил, Монгол, Буриад, Тува, Халимаг дөрвөн улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.ЖАВХЛАНГ “Ардын жүжигчин” цолоор шагналаа. Түүнчлэн салбар салбарын нэр бүхий 15 хүнд гавьяат цол, бусад шагнал олгов. Ажилч хөдөлмөрч, Увс нутгийн нийт зон олныг төлөөлүүлэн УВС аймгийг “СҮХБААТАРЫН ОДОН”-оор шагналаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
9 цаг 54 мин
-
17 цаг 48 мин
-
17 цаг 48 мин
-
2025-07-23