ХӨВСГӨЛ аймгийн “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг буулаа
З.Батхуяг
Үйл явдал
/
18 цаг 46 мин

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий “Олон улсын нисэх буудал” болгох бодлогыг хэрэгжүүлэн, Монгол Улсын Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор “Мөрөн” нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны “Олон улсын боомт” болгон баталсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг "Олон улсын нисэх буудал” болгон нисэхийн мэдээллийн эмхэтгэл (AIP)-д 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зарлан мэдээлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг ММL616 дуудлагатай E190 маягийн агаарын хөлөг Мөрөнд 09.40-д суулаа.

 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх тус чиглэлийн нислэгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Тус шууд нислэг нь “Монгол – Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой”-г онцлон тэмдэглэлээ. Мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудад талархал илэрхийлье гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.