Завхан аймгийн "ОТГОНТЭНГЭР" болон "ТОСОНЦЭНГЭЛ" нисэх буудлын газруудыг УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
21 цаг 7 мин

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2025.07.30/-ийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 8.5.1-т “Завхан аймгийн “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4С ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгоно” гэж тусгасан байдаг.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр” нисэх онгоцны буудал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах “Тосонцэнгэл” нисэх онгоцны буудлын зориулалттай газруудыг Засгийн газрын шийдвэрээр Улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Нисэх онгоцны буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар нисэх буудлын газрын ашиглалт, хамгааллыг сайжруулах, Аэродромын аюулгүй ажиллагааны олон улсын шаардлагыг хангуулах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомтын тоог нэмэгдүүлж, карго тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.