
Иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна дүүргийнхээ залуу тамирчдыг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нийгэм рүү чиглэсэн ажилд Чингэлтэй дүүрэг идэвхийлэн ажилласаар ирсэн.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй 2018 оноос хойш найрамдалт харилцаа тогтоож ирсэн Японы Шизүока мужийн Яйзү хотын ахлах сургуулийн өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга О.Батмөнх хүлээн авч уулзлаа.
Хоёр орны залуу тамирчид өчигдөр Чингэлтэй цогцолборт хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцсон. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр нөхөрсөг тоглолт хийнэ. Өнгөрсөн жил Засаг даргын дэргэдэх өсвөрийн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид Японы Яйзү хотод зочилж байсан бол энэ удаа тус хотын өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид манай дүүрэгт зочилж буй нь энэ юм.






Холбоотой мэдээ
-
15 цаг 40 мин
-
20 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин