Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан нь тус бүс нутгийн хөгжлийн стратегийн суурь алхам болсон билээ. Энэхүү зорилтын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон БНСУ-ын Солонгосын Үндэсний Төмөр Замын байгууллага (Korea National Railway) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил албан ёсоор эхэллээ.
Төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сүсон Инженеринг” ХХК (Susong Engineering) шалгарсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уг ажлыг албан ёсоор эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан богино хугацаанд боловсруулж, хүлээлгэн өгөхөөр боллоо. Уг төмөр замын шугам нь Улаанбаатар хотоос Шинэ Хархорум чиглэлд баригдах бөгөөд энэ нь тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.






Холбоотой мэдээ
-
18 цаг 45 мин
-
23 цаг 38 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин