"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр (2025.08.02) Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хугацааны хоцрогдолтой байгаа ААН-үүдийг техник хэрэгсэл, ажиллах хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 55 аж ахуй нэгж, байгууллагын 2704 ажилтан албан хаагч, 1432 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл судалгааны ажлын явц 92.8%, доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 54%, дөрвөлжин хоолойн ажил 33.3%, дам нуруут гүүрний ажил 41.8%-ийн гүйцэтгэлтэй байна.






-
2025-08-01
-
2025-08-01
-
2025-07-31