Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб хуралдлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 57 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өнөө өглөө хуралдлаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд бэлэн байдлыг хангахыг НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах үүрэг болгов.

Хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зэргээр анхаарч ажиллахыг санууллаа.

Хуралдаанд НЗАА, НЦУГ, Геодези, усны барилга байгууламжийн газар, УБЦТС, НОБГ-ын удирдлагууд болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.