Замын хураамжийг цагт уях нь шинэ дарамт уу Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд аа
Д.Оюунболд
Нийтлэл
/
4 цаг 3 мин

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы авто замын хураамжийг явсан цагаар нь тооцдог тогтолцоог нэвтрүүлэх тухай мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэхүү шинэ санаа нь гаднаа шинэлэг, ухаалаг мэт харагдаж болох ч олон сөрөг үр дагавар үүний ард бий гэдгийг манай сайд бодож үзсэн болов уу.

Замын ачааллыг иргэд үүрэх үү ?

Уг санааны гол зорилго нь ачааллыг удирдах, оргил цагт хөдөлгөөний тоог хязгаарлах эх мэт сайхан зорилготой байж болох ч буруу хэрэгжүүлэлт нь энгийн иргэдэд илүү их дарамт учруулж ч мэднэ. Замын оргил ачаалалтай үед ажилдаа явах, сургууль цэцэрлэгээс хүүхдээ авах энэ үеийг төр хэт өндөр төлбөрөөр шийтгэдэг болох уу ?

Орлогоос үл хамааран ялгаварлалт

Хэрвээ авто замын хураамжийг өглөө, оройн оргил цагаар өндөр, өдөр, орой нам гэж ангилах юм бол орлого багатай иргэд улам их санхүүгийн дарамтад орно. Нэг ёсондоо замаар чөлөөтэй зорчих эрхийг мөнгөтэй хүмүүсийн давуу тал болгон хувиргах аюултай. Энэ нь нийгмийн дундаж болон доод давхаргыг улам хохироож, тэгш бус байдлыг гааруулах эрсдлийг хүлээх боломжтой.

Замын ачааллыг бууруулах, авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай нь үнэн. Гэвч хэн ч хэзээ ч замаар зорчих эрхээ цаг мөнгөний шүүлтүүрээр хэмжүүлж байх ёсгүй шүү Б.Дэлгэрсайхан сайд аа. Ийм төрлийн шинэ бодлого нь иргэдийн санал, нийгмийн дуу хоолойг хангалттай тусгаж, бодит судалгаан дээр үндэслэгдсэн дэд бүтцийн бүрэн бэлэн байдлыг хангагдсан нөхцөлд л хэрэгжих ёстой. Эс тэгвээр шинэ нэртэй хуучин дарамт л болж хувирна шүү Б.Дэлгэрсайхан сайд аа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.