ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
3 цаг 28 мин

Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.08.05/ боллоо. Төслийг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар Монголын Бүтээмжийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг “загвар байгууллага”-аар сонгогдон оролцож байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа бүтээмжийн олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн менежмент, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ойлгомжтой, ил тод авах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.