Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
3 цаг 26 мин

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэрийн блок өнгөрсөн 10-р сард ашиглалтад орсон. Түүнээс хойш 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна. Ташрамд, Улаанбаатар хотод 250 МВт цахилгааны эх үүсвэр дутагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд Бөөрөлжүүтийн эхний ээлжийн блок, Багануур дүүргийн батарей хуримтлуурын 50 МВт станцыг ашиглалтад оруулснаар 2024-2025 оны өвөл цахилгаан хязгаараалгүй өвөлжсөн. Ирэх 12-р сард Бөөрөлжүүтийн үлдсэн 150 МВт-ын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод дутагдалтай хэрэгцээ бүрэн нөхөгдөх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.