ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СЭВРЭЙ СУМЫН “ХООЛТ” БАГИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хоолт” багийн төвд шинэ барилга баригдаж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулсан томоохон ажил амжилттай хэрэгжлээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь Аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг – Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн юм. Шинэ багийн төвийн барилгын зураг төслийг “Говь тэнхлэг” ХХК гүйцэтгэж, барилгын ажлыг “Дүжий хайрхан” ХХК хариуцан барьж, ашиглалтад оруулсан байна.
Нээлтийн арга хэмжээнд нутгийн уугуул, суугуул 350 орчим иргэд оролцож, баярт мөчийг хамтдаа тэмдэглэв. Түүнчлэн тус өдөр сумын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагдаж, эрэгтэйчүүдийн төрөлд 15 адуучин залуу, эмэгтэйчүүдийн төрөлд 8 бүсгүй оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.
Шинэ барилга нь багийн иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн ая тухтай байдалд чухал нөлөө үзүүлэх юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
5 цаг 10 мин
-
18 цаг 46 мин
-
20 цаг 46 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
18 цаг 46 мин
-
2025-07-31
-
2025-07-31
-
Уржигдар 17 цаг 13 мин