ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
3 цаг 38 мин
ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ. Одоо дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.
Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээний нэлээдгүй хэсгийг хуваалцаж байгааг дуулгахад таатай байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.