
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой, Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс тус оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд амжилттай дууслаа.
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо.
Бүртгэл баталгаажуулсан улсуудыг бүс нутгаар нь авч үзвэл Ази тивийн 8 улс, Европ тивийн 9 улс, Хойд Америк тивээс 3 улс, Австрали тивээс 1 улс тус тус бүртгүүлсэн байна.
Нийслэлийн шинэ дагуул хот Хүннү хот нь засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их дээд сургуулийн цогцолбор болон өндөр технологийн хөгжлийг дэмжих тусгай чиг үүрэгтэй, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон зайн оновчтой төлөвлөлт бүхий ирээдүйн хот болно.






Холбоотой мэдээ
-
8 цаг 20 мин
-
21 цаг 57 мин
-
23 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
2025-08-01
-
2025-08-01
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
21 цаг 57 мин
-
2025-07-31
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
2025-07-31
-
Уржигдар 17 цаг 13 мин